Өнөөдөр 11 цагийн орчимд Буянт-Ухаад дадлага сургуулилт хийж байсан ОБЕГ-ын онгоц осолджээ.
Эх сурвалжийн мэдээллээр Буянт-Ухаагийн нисэх талбайд ОБЕГ өдөр тутам нислэгийн дадлага сургуулилт хийдэг.
Энэ үеэр хоёр хүний суудалтай онгоцыг нисгэгч нь бууж байх үедээ хүчтэй газардуулсны улмаас онгоц хажуу талаараа бууж осолджээ. Онгоцонд зөвхөн нисгэгч зорчиж байсан бөгөөд тухайн хүнийг яаралтай ГССҮТ-д хүргэн, шуурхай арга хэмжээг авсан, гэмтэж бэртээгүй гэдэг мэдээллийг өглөө. Мөн нисдэг тэрэг осолдсон тухай дуудлага мэдээллийн дагуу ИНЕГ-аас шалгалтын баг гарч газар дээр нь ажиллаж байна.