​“Тавантолгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад хүсэлт гаргалаа

Н.ЦАЦРАЛ
2023/05/10

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарт "Таван толгой"-н хувьцаагаа луйвардуулсан иргэд мэдээлэл хийж байна.

 "Их говийн хөгжил" ТББ-ын тэргүүн Н.Сугар: “Таван Толгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал эзэмшдэг. Харин 49 хувийг өмч хувьчлалын цэнхэр эрхийн бичгээр бусдад хувьчлагдсан юм. Одоогоор 20 хувийг Ажнай Инвест компани, Ээрмэл шандас компани 10 хувийг эзэмшдэг. Ажнай Инвест компанийн эзэн нь Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бий. 2022 оны тайлангаар "Таван Толгой ХК" 150 тэрбум төгрөгийн ашиг олсон байна. Тухайн жилдээ нүүрсний борлуулалт сайн байгаа үед хувьцаа эзэмшигчдэдээ олгодог ногдол ашиг их байдаг.

1995-2008 онуудад иргэд Ажнай Инвест брокерын компаниар дамжуулж цэнхэр эрхийн бичгээр хувьцаа эзэмшиж байсан. Гэтэл уг компаниар дамжин иргэдийн эзэмшиж байсан хувьцаа алга болсон.  Тухайн үед иргэдэд хэлэлгүй хуурамчаар гүйлгээ хийж Д.Бат-Эрдэнийн данс руу иргэдийн хувьцаа шилжиж орсон байдаг.

Мөн Санхүүгийн зохицуулах хороонд хандан шалгалт явуулахад хууль бусаар зарцуулсан байна хэмээн тогтоосон. Тухайн үед гомдол гаргасан 23 иргэний өмчлөх эрхийг сэргээсэн байдаг. Гэтэл Дээд шүүхээс хувьцаа эзэмшигчдийн талд гарсан шийдвэрийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Тухайн хэргийн мөрдөгч, прокурорууд илтэд байгаа баримтыг санаатайгаар орхигдуулсан байж болзошгүй гэж хардаж байна" гэлээ.  





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05