Банш хочтой Батаа хошин шогоос урлагийн гараагаа анх эхэлж байсан бол одоо реклам, кино дэлгэцийн бүтээлд чамгүй амжилттай яваа билээ. Өөртэйгөө дэндүү ижилхэн эхнэртэйгээ ханьлаад дөрвөн сайхан охины аав ээж болжээ.
Дөрвөн хөөрхөн охины ээж амжилттай яваа залуугийн үзэсгэлэнт эхнэр төрийн өндөрлөгөөсөө алдарт эхийн одонгоо гардан авсан.
Энэ тухай жүжигчин Батаа өөрийн цахим хуудаснаа “Алдарт эхийн одонгоо энгэртээ буулгасан ханьдаа баяр хүргэе. Эхнэрийн маань дээл, бүс, ээмэгний тухай их асууж байна. Энэ үйтэн хуар дээлийг 1960 онд эмээ нь өмсөж байсан юм гэнэ лээ. Удмын үргэлжлэл билэгдэж энэхүү сайхан дээлээ өмслөө” гэжээ.