Энэ сарын 7-нд өглөөний 10.00 цагийн орчим ОХУ-ын Эрхүү мужийн Шелеховск дүүргийн нутаг дахь Мота хэмээх тосгоны дэргэд машины осол гарчээ.
Ослоор ачааны машин барьж явсан 56 настай монгол жолооч осолдож, машин онхолдсон байна. Жолооч газар дээрээ амиа алджээ.
Шалгалтаар тус ачааны машин Слюдянка хотод очихоор мах тээвэрлэн явж байсан нь тогтоогджээ. Цагдаагийн газраас ослын шалтгааныг шалгаж байна.