БНСУ-ын Жэнжү хотноо Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (ААШТ) болж байна. 49 улсын 400 гаруй тамирчин хүч үзэж буй тивийн аваргын төлөөх тулаан тавдугаар сарын 4-14-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Манай тамирчдаас өнөөдөр “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 64 кг-д өрсөлдөж байна.
Тэрбээр огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд хоёуланд тэргүүлэн, алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөн алт, нийт 3 шар медаль энгэртээ гялалзууллаа.
Түүний хувьд 2022 оны ААШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.