Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр монголын хоёр тамирчин тулалдлаа.
-51 кг жинд Хархүүгийн Энхмандах Беларусийн тамирчныг 4:1 харьцаагаар илүүрхсэнээр шигшээ 16-д шалгарав. Тэрээр шөвгийн наймын төлөө Испанийн Молина Сальвадортой энэ сарын 9-д тулалдана.
Мөн -75 кг жинд Жаргалын Отгонжаргал Сенегалын боксчинтой учраа таарч 5:0 харьцаагаар яллаа. Тэрээр шигшээ 16 шатанд Кубын Эрнандез Мартинезтэй энэ сарын 9-д тулалдана.
Харин ДАШТ-ий найм дахь өдөр буюу өнөөдөр -54 кг жинд Доржнямбуугийн Ганболд 17:00 цагаас Туркийн Музаффер Энвертэй эхний тулаанаа хийнэ.