“Оросын уран гулгалтын од Камила Валиева Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд нийтэллээ” хэмээн Оросын спортын сайтад бичжээ.
Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Валиева болон Оросын бусад уран гулгагч нар монгол үзэгчдэд зориулсан тоглолт хийх гэж байна.
Өнгөрсөн улиралд 17 настай Камила Валиева Оросын уран гулгалтын үсрэлтийн аварга шалгаруулах анхны тэмцээнд түрүүлжээ.
ОХУ-ын уран гулгагчид өчигдөр Монгол Улсад ирсэн. Биеийн тамир спортын хорооноос анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг Степпе Аренад зохион байгуулж буй бөгөөд тоглолтод:
Камила Валиева Елизавета Туктамышева Аделия петросян Софья Акатьева Евгений Семененко Дмитрий Алиев Марк Кондратюк Петр Гуменник Анастасия Мишина & Александр Галлямов Евгения Тарасова & Владимир Морозов Алёксандра Бойкова & Дмитрий Козловский Викторя Синицына & Никита Кацалапов нарын уран гулгагчид оролцоно.