Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хорооны санаачлаар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэрийг энэ сарын 6,7 ны өдрүүдэд Степп аренад зохион байгуулах гэж байна.
Уг үйл ажиллагаанд оролцох ОХУ-ын уран гулгагчид өнөөдөр Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудалд газардлаа.