Катарын нийслэл Дохад тавдугаар сарын 7-14-нд болох жүдогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн түрүүч нь өнөөдөр эх орноосоо мордов.
Дохагийн татамид манай улс бүтэн багаараа оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд тус бүр хоёр тамирчин оролцох юм. Монголын жүдочид эрэгтэйчүүд 1973, эмэгтэйчүүд 1995 онд дэлхийн шилдгүүдтэй анх өрсөлдснөөс хойш 5 алт, 4 мөнгө, 18 хүрэл, нийт 27 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
Дохад хүч үзэх Монголын жүдочид:
Эрэгтэй
Эмэгтэй