Б.Махбал: "Бэрэн" группт зээл олгох тэмдэглэл дээр гэрийн гадаа ирж гарын үсэг зуруулсан

Н.ЦАЦРАЛ
2023/05/02

Хөгжлийн банкны шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны үеэр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал улсын яллагч болон өмгөөлөгчийн асуултад хариуллаа. 

Улсын яллагч: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны ТУЗ-ийн хуралд биечлэн оролцоогүй, бичгээр санал гаргаагүй ч ТУЗ-ийн тэмдэглэлд гарын үсэг зурсан шалтгааныг асуулаа.

ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал: ТУЗ-ийн хурал болох гэж байхад би ээлжийн амралттай, хөдөө байсан тул оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Хулан хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулъя гээд гэрийн гадаа ирэхэд нь тэмдэглэлтэй танилцаад гарын үсгээ зурсан.

Хөгжлийн банкны өмгөөлөгч: Б.Махбалаас тус банкны ТУЗ-ийн гишүүнээр хэр удаан ажилласан талаар асуулаа. 

ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал:  "Бэрэн" группт зээл олгосон үеийн 2016-2017 онд ажилласан. Зээл олгох талаар өмнө нь мэдээлэл аваагүй байсан. Зөвхөн санал өгөх байдлаар гишүүний эрхтэйгээр оролцож байсан гэлээ. Мөн хурлын тэмдэглэлтэй танилцаж байна гэж гарын үсэг зурсан болохоос биш шийдвэр гаргахад үүрэг хүлээж байна гэж бодоогүй хэмээн мэдүүлэг өглөө.

Яллагдагч Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа тул ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцож байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн билээ.

Сануулахад, Б.Махбал нь 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа бусдын амь насанд хүрсэн. 2020 оны тавдугаар сард шүүхээс түүнд 13 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.


3
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
3
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05