Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий "Бидний бахархал-Бидний ирээдүй" арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Зэвсэгт хүчний 013, Дотоодын цэргийн 05, Хилийн цэргийн 0164 дүгээр анги болон Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай Ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй сурагчийг танилцууллаа.