Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC барилга, байгууламж барихгүй


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдах гэж байгаа гэх шинэ бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг өглөө.Тэрбээр “2009 онд НИТХ-ын тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 1280 га талбайтай баталсан. Гэвч 2014 онд 307 га хасагдаж, 973 га талбайтай баталсан юм. Үүнээс 183 га-д нь ерөнхий төлөвлөгөө баталж, энэ дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийж байгаа. Улс, нийслэлийн төсвөөс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ногоон байгууламж, тохижилтын ажил хийж ирсэн. 2016 оноос улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт зогсож, 2021 оноос эргэж сэргэсэн. Бид 2021-2022 онд тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс татсан. Жишээ нь, дотоодын хөрөнгө оруулалтаар 2010 онд Цагдаагийн талбай, 2017 онд JCI-н талбай, 2018 онд Дайчин чанар, тэсвэрийн талбайг байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтаар 2013 онд Сөүл хотын захиргааны санхүүжилтээр Сөүлийн талбай, 2018 онд БНХАУ-ын Байгаль орчны яамны санхүүжилтээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC тохижилт хийж байгаатай холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд түгээд байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайд ерөнхий төлөвлөгөөний тохижилтын даалгавартай хэсэгт тохижилт хийж байгаа. Ногоон байгууламж сүйтгэсэн зүйл байхгүй. Нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийнэ.  Ямар ч худалдаа, үйлчилгээ, барилга, байшин барихгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залууст зориулсан, ая тухтай орчин бүрдүүлсэн ажлуудыг хийж байгаа” гэлээ. Мөн тэрбээр энэ мэдээлэлтэй холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжийн хандлага өөрчлөгдөх, хөрөнгө оруулалтаа буцааж татах вий гэх эмээлт байгааг хэлж байсан юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 14 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05