Хөгжлийн банкны нэг шүүгдэгч замдаа аваарт оржээ
Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 08:30 цагаас эхлэх товтой байна.
80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл хойшлогдсон юм.
Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зарласан билээ.
Тэгвэл шүүх хурлыг 13:30 цаг хүртэл хойшлууллаа. Тодруулбал, ирц бүрдээгүй учир шүүгчид өмгөөлөгчдийн саналыг харгалзаж, хурлыг хойшлуулах шийдвэр гаргав.