"Өмнө нь ажиллах хүчийг зохиомлоор үүсгэснээс болж 280 хүн сул зогсолттой байгаа"


УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг улсад авах ажлыг УИХ дээрээс ажлын хэсэг байгуулж, миний бие ахлаад, Засгийн газар дээр мөн ажлын хэсэг байгуулж явсаар байгаад авсан. Баттөмөр, Жавхлан гишүүн бид гурав Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой их олон санал хүсэлтүүдийг хүлээж авч байгаа.Нэгдүгээрт, Энэ компани яг одоо бизнесийн зарчмаар нь харвал цаашид явах боломжтой байна уу. Ямархуу хүндрэл, бэрхшээлүүдтэй байгаад байгаа юм бэ. Саяхан ажил хэргийн шугамаар авсан мэдээллээр бол, уурхайнууд маань сул зогсолттой болчихоод ажилчид нь цалин орлогоггүй болчихоод байна гэж байгаа. Дарханчуудын хувьд бол энэ үйлдвэр асар нөлөөтэй. 1800 орчим дарханчууд ажилладаг.  Цалин нь буухад л Дарханд бол илт мэдэгддэг. Эдийн засагтай нь шууд холбоотой ийм л үйлдвэр.Хоёрдугаарт, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр төрд ирснээс хойш орон нутгийн бизнесийг дэмжих чиглэл дээр ямархуу ажлууд хийж байна вэ. Дарханы жижиг дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд худалдан авалтуудаа та нар ямар бодлого хэрэгжүүлж байна.Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мань мэтийнхээ нэрийг оруулаад томилгоо хийдэг мэтээр их явах юм. Оролцож байгаа юм бол байхгүй шүү. Төрд ирснээс хойшх томилгоо, шалгуурыг асуумаар байна. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шүүр ажиллагааны хүрээнд хэд нь шаардлага хангахгүйгээр больж байгаа вэ” хэмээв.Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав:Дарханы Төмөрлөгийн үйлдвэр 2022 оны дөрөвдүгээр сард өмнөх концесс хэрэгжүүлж байсан байгууллагаас төрд шилжсэн.  Яг одоогийн байдлаар үйлдвэрт 1524 ажилтан ажиллаж байна. Цалингийн хийдэгдэл гараагүй. Цалингаа 38 хувиар нэмсэн. Манай дундаж цалин ойролцоогоор 2 сая гаруй төгрөгтэй байгаа. Сул зогсолтод 280 хүн байна. Өмнө нь оргил үе дээрээ 564 хүний сул зогсолт гарч байсан юм билээ. Цалин нэгч удаа тасраагүй. Харин бид бүхэн хоёрдугаар сарын 1-нд 13 дахь сарын цалин өгсөн. Одоо бас дансанд хангалттай мөнгө байна. Өнгөрсөн жилийн байдлаар сард 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Аравдугаар сард би ажлаа авсан. Оны эцсээр манайх 1.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Эхний улиралд хамгийн багадаа 7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Тиймээс цалин дээр хүндрэл гарахгүй. Сул зогсолтын нөхөн олговор дээр 60 хувь байсныг 80 хувь болгож өгч байгаа. Сул зогсолт дээр байгаа хүмүүс өмнө нь ихээхэн хэмжээний ажиллах хүчийг зохиомлоор бий болгосонтой холбоотой.  Хоёр уурхай дээр тус бүр 2 сая тонны хүчин чадал үүсгэчихсэн, тэрнийгээ дагаад хүний нөөц үүсгэчихсэн байгаа. Тиймээс яалтч үгүй сул зогсолт байгаа.

0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СОНГУУЛЬ ӨГӨӨД ОСОЛДСОН ОЮУТНУУДЫН ХЭРЭГТ ТОНХИЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.Н… 2024/10/15
НИЙТИЙН ТЭЭВРИЙН Ч:4 "5 ШАР 3-4-Р ХОРООЛОЛ-САНСАРЫН ТОЙРОГ" ЧИГЛЭЛИЙГ … 2024/10/15
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА 2024/10/15
СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН, ЦАГДАН ХОРИГДСОН ХҮНИЙ ТОО БУУРСАН ГЭВ 2024/10/15
ТӨМӨР ЗАМЧНЫ ХУУРАМЧ ҮНЭМЛЭХЭЭР 2020 ОНООС ХОЙШ АЖИЛЛАСАН Т-ИЙН ХЭРГИЙ… 2024/10/15
БУСАДТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ УЛААНБУУДАЙ ХИЛИЙН БООМТООР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ 2024/10/15
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН МЕГА ТӨС… 4 цагийн өмнө
"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2024" 2024/09/27
НИТХ-ЫН 2024 ОНЫ СОНГУУЛЬД 6 ТОЙРГООС НЭР ДЭВШИГЧ Б.ХУЯГБААТАР БАТЛАМЖ… 2024/09/26
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 79 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ЭХ… 2024/09/25
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ 2024/09/25
"SCHOOL POLICE" НАРЫГ СКҮҮТЕР, СУРРОНТОЙ ХҮМҮҮСТ ШААРДЛАГА ТАВИХЫГ ЗӨВ… 2024/09/25
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН 7 ЗӨВЛӨХ 2024/09/25
ЗАМ-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2025 ОНД ДУУСНА 2024/09/25
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН 13 ГА … 2024/09/24
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХОРООГ ЕРӨНХИЙ САЙД АХАЛНА 2024/09/24
САМАРТ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 2024/09/24
ТАРВАГАНЫ ТУЛМЫГ ОЛОН ТООГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ 2024/09/24
ГАЗАР ОРНЫ НЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРЧИЛСӨН ХҮМҮҮСИЙГ ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ 2024/09/24
ОНОН ГОЛД ЖИВСЭН ХОЁР ИРГЭНИЙ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ОЛДОЖ, НӨГӨӨГ НЬ ХАЙЖ … 2024/09/24