Г.Дамдиннямын ажил хэргийн шугамаар авсан мэдээллээр, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр “хэцүүджээ”
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг улсад авах ажлыг УИХ дээрээс ажлын хэсэг байгуулж, миний бие ахлаад, Засгийн газар дээр мөн ажлын хэсэг байгуулж явсаар байгаад авсан. Баттөмөр, Жавхлан гишүүн бид гурав Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой их олон санал хүсэлтүүдийг хүлээж авч байгаа.Нэгдүгээрт, Энэ компани яг одоо бизнесийн зарчмаар нь харвал цаашид явах боломжтой байна уу. Ямархуу хүндрэл, бэрхшээлүүдтэй байгаад байгаа юм бэ. Саяхан ажил хэргийн шугамаар авсан мэдээллээр бол, уурхайнууд маань сул зогсолттой болчихоод ажилчид нь цалин орлогоггүй болчихоод байна гэж байгаа. Дарханчуудын хувьд бол энэ үйлдвэр асар нөлөөтэй. 1800 орчим дарханчууд ажилладаг. Цалин нь буухад л Дарханд бол илт мэдэгддэг. Эдийн засагтай нь шууд холбоотой ийм л үйлдвэр.Хоёрдугаарт, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр төрд ирснээс хойш орон нутгийн бизнесийг дэмжих чиглэл дээр ямархуу ажлууд хийж байна вэ. Дарханы жижиг дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд худалдан авалтуудаа та нар ямар бодлого хэрэгжүүлж байна.Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мань мэтийнхээ нэрийг оруулаад томилгоо хийдэг мэтээр их явах юм. Оролцож байгаа юм бол байхгүй шүү. Төрд ирснээс хойшх томилгоо, шалгуурыг асуумаар байна. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шүүр ажиллагааны хүрээнд хэд нь шаардлага хангахгүйгээр больж байгаа вэ” хэмээв.