Барилга, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ХАБЭА-г хангуулахыг чухалчилна

Admin
15 цагийн өмнө

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийслэлийн зөвлөл хуралдаж, өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. 2022 онд тус зөвлөл ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-г сайжруулах чиглэлд сарын аян, мэдээлэл, зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022” арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд ажлын байран дээр ХАБЭА-г хангуулах, аливаа осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэжээ. Мөн есөн дүүргийн ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав. Харин 2023 онд ХАБЭА-г хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөх, чадавхжуулах сургалтууд, аяныг зохион байгуулах, цахим хичээлүүд бэлдэхээр төлөвлөлөө. Түүнчлэн ХАБЭА-н стандарт, зааварчилгаа, дүрмийг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад таниулах гарын авлага боловсруулж олон нийтэд түгээх юм. Мөн барилгын болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад онцгой анхаарч, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, ХАБЭА-н зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх зөвлөн туслах үйлчилгээг хүргэхээр төлөвлөлөө.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 14 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05