1072 хувьцаа Ногдол ашиг тараавал иргэнд 100 мянган төгрөг оногдоно
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг энэ сарын 28-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх юм.
Өнгөрсөн 2022 оны тайлангаар 1.3 их наядын ашигтай ажилласан. Хэрэв ногдол ашиг тараахаар шийдвэрлэвэл 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэдэд 100 гаруй мянган төгрөгийг хуваарилах аж. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэр тараах уу гэдэг хоёр асуудал дээр шийдэл гаргах юм.