Д.Монголхүүг хүн амины хэрэг үйлдэж, ял эдэлж буй хэрэгтнүүдтэй хамт нэг камерт хорьж байна
Иргэн Д.Монголхүүг “хүн амины хэрэг үйлдэж, ял эдэлж буй хэрэгтнүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа" талаар эх сурвалжууд мэдээлжээ. Үүнд зарим иргэд, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх нь хүний амь насыг хохироох гэмт хэрэг ижил түвшинд очсон уу” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Иймд өнөөдөр /2023.04.14/ Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраа болон АН-ын зарим гишүүд хамтарч Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзаж, шаардлага тавихаар болжээ.