МИАТ компанийн Токио - Улаанбаатар чиглэлийн онгоцны нэгэн зорчигчийн бие муудаж, Буриадын эмч нар яаралтай тусламж үзүүлэн аварсан талаар Буриадын хэвлэлд бичжээ.

Тус мэдээнд “Монголын МИАТ компанийн онгоц Токиогоос хөдлөөд цаг гаруй болсны дараа нэгэн эрэгтэй зорчигчийн бие муудаж, ухаан алдсан. Хөлгийн дарга "Нарита" нисэх буудалд буцах шийдвэр гаргаад байлаа. Азаар тус онгоцонд Буриадын Дорно дахины эмнэлгийн төвийн эмч Жамбо Хоцаев, түүний гэргий, мөн эмч Зинаида нар байж таарчээ. Тэд өвдсөн хүнд анхны тусламж үзүүлэн, амийг нь аварчээ.
Зорчигчийн биеийн байдал тогтворжсон тул онгоц нислэгээ үргэлжлүүлж, Улаанбаатарт газардсан байна.