Глобал сангийн төслүүд болон Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэн ажиллаж байгаа “Ц”-г шалгаж байна
Глобал сангийн төслүүд болон Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэн ажиллаж байгаа “Ц”-г шалгаж байна.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд боловсрол, эрүүл мэнд, барилгын салбарт 4-р сард ажиллалаа.
Тус ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа “Ц”-г бусадтай бүлэглэн Дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгчээр “Н”-ийг “Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд” гэсэн нэрийн дор томилж өгнө хэмээн тохирч тодорхой хэмжээний урамшуулал нэхэж, харилцан тохиролцсон гэх үйлдэлд хэрэг үүсгэн шалгаж байна.
Монгол Улсад ХДХВ/ДОХ, Сүрьеэгээс сэргийлэх, эмчилгээ үзүүлэх төслийг хэрэгжүүлж буй Глобал сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн ажлын албанд ажиллаж, төслийн салбар байгууллагуудад хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.