05/14
Цаг агаар
°C
3573₮
Эхлэл
УЛС ТӨР
НИЙГЭМ
ЦЭГ ОНЦЛОВ
СУРВАЛЖИЛГА
ЯРИЛЦЛАГА
ВИДЕО МЭДЭЭ
Гадаад мэдээ
Бусад
Спорт
Соёл Урлаг
Шууд
СХД, иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороо, өрхийн эмнэлэг, сургуулийн нийгмийн ажилтнуудаа сургалтанд хамруулж байна
Admin
Өчигдөр
Хуваалцах
Жиргэх
СХД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс хамтарч дүүргийн нутаг дэвсгэр дэх ЕБС, эрүүл мэндийн төв, хорооны нийгмийн ажилтан, алба хаагчдыг сургалтанд хамруулж эхлээд байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар анхан шатны болон бусад төрийн байгууллагуудын алба хаагчдад ойлголт, мэдээллийг өгснөөр гэрч, хохирогчтой холбоотой олон асуудалд тус нэмэр болох юм. Ялангуяа иргэдтэй ойр ажилладаг хороо, өрхийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эмч, ажилтныг мэргэшүүлж, сургах, ингэснээр хуульд заасан үүргийнхээ дагуу гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагад мэдээлсэн иргэн, албан тушаалтан өөрсдийн аюулгүй байдлаа хангуулах талаар мэдлэгтэй болж, цаашлаад нуугдмал гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэх, гэмт хэргийн улмаас хохирсон иргэд хамгаалалтад хамрагдах, мэдээллээр хангагдах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэх юм.
Нөгөөтэйгүүр гэмт хэргийг илрүүлэх, нотлох, хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад гэрч, хохирогч нь гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэднийг сүрдүүлэх, дарамтлах, хуурч мэхлэх, мөнгө өгөх, гуйх, ятгах, заналхийлэх зэрэг хэлбэрээр тэдэнд нөлөөлснөөр гэрч, хохирогч мэдүүлэг өгөхгүй байх, эсхүл худал мэдүүлэг өгөх, сэтгэл зүйн хувьд хэвийн байдлаа алдах, амиа хорлох, амиа хорлох оролдлого хийх зэрэг үйлдэл гарах эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс иргэд, алба хаагчдад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн чиг үүрэг, энэ талын хууль эрхзүйн ойлголтыг бүрэн дүүрэн өгч ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Ташрамд хэлэхэд, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2020 онд 2337, 2021 онд 2861, 2022 онд 3312, нийт 8530 гэмт хэрэг бүртгэгдэж, 8487 иргэн хохирч, хохирсон иргэдийн тоо жил ирэх тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.
0
0
0
0
0
0
0
Шинэ мэдээ
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ…
2025/03/25
ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ…
2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ
2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо…
2025/03/17
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э…
2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН…
2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД…
2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ…
2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ…
2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН…
2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ…
2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ…
2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН…
2025/02/18
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал…
2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА…
2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ
12 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ
Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ…
2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН…
2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ…
2025/02/05