Ц.Сэргэлэн: Хэлээ хазаж, мансуурсан төрийн албан хаагчаар иргэд асуудлаа шийдүүлэхгүй. Тэднийг шууд халах хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Төрийн албан хаагчид албан үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурах, ямар нэгэн үйлдэл гаргахыг хуулиар хориглосон. Тэгвэл хориглосон энэ үйлдлийг төрийн албан хаагч гаргавал яах вэ гэдэг нь одоогоор хуульчлагдаагүй. Тиймээс ёс зүйн асуудал дээр нь сахилгын шийтгэл хүлээлгэх төрөлдөө оруулах хэрэгтэй.
Мансуурсан, хэлээ хазсан, далжганасан төрийн албан хаагчаар иргэд асуудлаа шийдүүлнэ гэж байхгүй. Тиймээс тэднийг шууд халдаг болох хэрэгтэй. Үйлдлээ ухамсарлах гэдэг үүднээс нэг жилийн хугацаад төрийн албан хаагч архинаас гараад эргээд ажилдаа орж болдог, ноцтой гэж үзвэл шууд халдаг баймаар байна" хэмээв.