Үндэсний хөрөнгө оруулалтын банк Нийгмийн даатгалын санд 14 тэрбум төгрөг үүрэгтэй байв. Тус банк Монголбанкнаас зээл авч, энэ авлагыг барагдуулжээ. Мөн Монголбанкны зээлээ төлж дууссан байна.
Монголбанкнаас банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шат дараатай нэмэгдүүлэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015-2016 оны тушаалаар 2018 онд багтаан 50.0 тэрбум, 2021 онд багтаан 100.0 тэрбум төгрөгт хүргэхийг нийт банкуудад 2021 онд үүрэг болгосон.
Банкны салбар дахь аж ахуй нэгж, иргэдийн 22 их наяд гаруй төгрөгийн хөрөнгийг хамгаалах зорилгоор эдгээр тушаалыг гаргажээ. Гэвч Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээрх шаардлагыг биелүүлээгүй. Тус банк өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэх, хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хуулийн хугацаанд буюу хоёр жилийн өмнө өргөн барьсан ч өнөөг хүртэл шийдвэр гараагүй юм. Монголбанк тус банкны үйл ажиллагаанд тавих хяналтаа үргэлжлүүлж байгаа аж.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны
- 56.9 хувийг Д.Дагвадорж,
- 15.9 хувийг Д.Сумъяабазар (хотын дарга),
- 15.9 Б.Баярсайхан (Үндэсний хөгжлийн газрын дарга асан, одоо Япон дахь ЭСЯ-нд зөвлөх, Эдийн засгийн хэлтсийн дарга )
- 5.3 хувийг Ч.Маралмаа,
- 5.7 хувийг Японы хөрөнгө оруулалттай “UB DIVERSIFIED” LLC компани тус тус эзэмшдэг.