О.Хуланг Хонконгт суух Ерөнхий консулаар томилжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хийжээ.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Харин Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суух Ерөнхий консулаар Онхооны Хуланг томилжээ. О.Хулан нь "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан билээ.