Маргааш Улсын нэгдүгээр төв эмнэлэгт дуу авианы эмгэг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийнэ
Улсын нэгдүгээр эмнэлгийн ЧХХСМЗТ-ийн дуу авиа судлалын кабинетад дуу авианы эмгэгийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийх аж. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 08:30-16:30 цагийн хооронд дуу авианы эмгэгийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, дуу авианы өөрчлөлттэй байвал зөвлөгөө өгөх бөгөөд үзлэгт насанд хүрэгчдийг хамуулна.
Мөн хаврын шороо тоостой үед харшлаас, өвлийн улиралд ларингит өвчнөөс үүдэн төвөнх үрэвсдэг. Мөн архи, утаат болон электрон тамхины хэрэглээнээс төвөнхийн үрэвсэл бий болж байна. Тамхи татдаг эмэгтэйчүүд төвөнхийн үрэвсэлд илүү өртдөг. Электрон тамхийг утаат тамхинаас хор багатай гэсэн судалгаа шинжилгээ байхгүй билээ.