"Бэлтэс мөрөн"-д 46 тэрбум төгрөгөө алдсан хохирогчид Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв


“Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөл Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн 2,500 гаруй иргэнийг залилсан гэмт хэргийг шийдвэрлэхийг тэд хүсэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Дээд Шүүх (УДШ)-д шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэв.Хохирогч иргэн: “Бэлтэс Мөрөн” компани нэг жил гаруйн хугацаанд Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа хэвийн явуулж, хяналт шалгалтын үеэр ямар нэгэн асуудал гараагүй гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллага удаа дараалан мэдэгдэж байсан. Мөн хамгийн өндөр татвар төлөгчөөр тодорхойлогдож байсан. Нийт 2500 гаруй иргэн түүний цаана буй хамаарал бүхий 25 мянган хүний эрх ашиг яригдаж байна. Уг асуудал гараад нэг жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч шүүх ажиллагааны үйл явц ямар шатандаа яваа, хаана аль шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх нь тодорхойгүй байсаар байна. Нийт хохирлын хэмжээ 46 орчим тэрбум төгрөг. Бидний хохирлыг 100 хувь нөхөн төлүүлэхэд шүүх, прокурорын байгууллага хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна.Эдийн засагч Н.Бямбаа: Хөвсгөл аймгийн Чингүнжавын талбайд иргэд гэр барин тав дахь хоногтоо тэмцэж байна. Аймгийн Засаг дарга тэргүүтэй хариуцлагатай ажилласан албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байна. Тус шаардлагад 300 гаруй иргэн гарын үсэг зурсан. Шүүх ажиллагаа шударга явах боломжгүй боллоо. Мөн энэ асуудлаар Улсын Дээд шүүхэд шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариуг авах хүртлээ явна. Ерөнхий сайд “5Ш” ажиллагааг санаачилсан билээ. Зөв ажил. Тэрхүү "5Ш" ажиллагааг жинхэнэ Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх хэрэгтэй байна" гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 9 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05