С.Эрдэнийн хэрэглэж буй "АН-ын тамга"-ыг хүчингүй болгохоор УБЕГ-т хандлаа
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрт нь хадгалагдаж байсан АН-ын гэрчилгээг Л.Гантөмөрт хүргүүлснээр Улсын бүртгэлийн гэрчилгээнд АН-ын дарга Л.Гантөмөр гэсэн бичилт хийгдсэн байдаг.
Гэтэл одоог хүртэл С.Эрдэнэ АН-ын хүчин төгөлдөр 9020120477 дугаартай тамгыг Л.Гантөмөрт өгөхгүй, мөн АН-ын дэд дарга, нарийн бичгийн дарга хүмүүсийг томилсон гэх.
Тэгвэл С.Эрдэнийн хэрэглэж буй 9020120477 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгохоор АН-ын удирдлагууд Улсын бүртгэлийн ерөнхий газарт саяхан ханджээ.