О.Гэрэлт-Од: Ц.Баатарсайхан Үндэсний соёл амралтын хүрээлэнд "KFC Land" барина гэнэ


Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улс түүхэндээ хоёр удаа үндэсний хэмжээний ногоон байгууламж байгуулсан юм байна. Үүний нэг болох Хүүхдийн паркийн газраас "Бодь" групп, жижиг олигархууд хашаалаад байхгүй болгочихсон. Дотор нь байсан ганц гайгүй ресторан нь биеэ үнэлэгчдийн оромж болсон. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнг 2005 онд НИТХ-ын шийдвэрээр хамтарсан ХХК болгож өөрчилсөн. Тухайн үед хотын даргаар М.Энхболд ажиллаж байв. Яг энэ арга Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд бий болох гээд байна.
Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг. Би энэ газар хүүхдүүдээ салхинд гаргадаг. Гэтэл Ц.Баатарсайхан энэ газарт "KFC Land" барина гэнэ.
KFC Mongolia албан ёсны пэйж хуудсандаа "Бид нар 2018 оноос хойш дүүрэг болгонд хандсан. Нэг нь зөвшөөрч, газар өгөөгүй" гэжээ. Тэгэхээр дүүргүүдэд хандсан албан бичгээ, хариутай нь хамт гарга гэх хүсэлтийг тавимаар байна. Таванбогд групп Хөгжлийн Банкнаас 100 гаруй тэрбум төгрөг авсан ч ганцхан тэрбум төгрөгийг зориулалтын дагуу ашигласан гэдгийг нээлттэй сонсголоор сонссон биз дээ. Монголд KFC байгуулаад 10 жил болж байгаа бол нийгмийн хариуцлагын хүрээнд хотын захын гэр хороолол руу бүтээн байгуулалтаа хийгээч ээ. 1.1 га газар гэдэг дунджаар 20 айлын газар юм билээ. Тэгэхээр 20 нүхэн жорлон, янданг байхгүй болгох боломжтой. Өнөөдөр хэвлэлийн хурал хийе гээд олон хүн надтай холбогдсон ч эргээд залгатал утсаа авахгүй байна. Тэдний нөлөөнд орсон биз. Цагаан сараар хүртэл ЖДҮ эрхлэгчдийг бизнесийг булаагаад ууц, өвчүү хүртэл чанаж байсан. Хэрэв Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд газар шорооны ажил эхлэх юм бол бид майхнаа бариад сууна" гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 9 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05