Ч.Отгонтуяа чөлөөт бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс монголын шигшээ багийн тамирчин Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртлээ.
Ч.Отгонтуяа өдрийн эхэнд Вьетнамын Нгуен Ти Май Трантай оноо авалгүй тэнцсэн ч алдааны харьцаагаар ялсан бөгөөд хагас шигшээд Казахстаны Марина Седневаг 10-0 харьцаагаар ялж финалд шалгарсан юм.
Финалд Хятадын Пан Чианюүд 6-2 харьцаагаар ялагдсанаар Азийн аваргаас анх удаа мөнгөн медаль хүртлээ.