УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2023.04.12 /Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр товложээ.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төслүүдэд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудлууд тусаад байгаа юм.