Ж.ГАНБАТ: “Тавантолгой” ХК-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж байна


УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны өнөөдрийн /2023.04.11/ хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Ганбат танилцууллаа.Тэрбээр, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тонн нүүрс олборлож, 13.0 сая тонн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 7 удаагийн арилжаагаар 416.0 мянган тонн нүүрсийг 53.9 саяар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдлээ. Түүнээс гадна  “Тавантолгой” ХК-иас 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох нийт 13.9 сая доллар буюу 48 тэрбум төгрөгийг “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлэн бүрэн төлж барагдуулав. Мөн Цанхийн баруун уурхайн 3 жилийн хугацаатай гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сард дууссан тул шинээр тендер зарласан. Шинэ тендерийн төсөвт өртгийг бууруулж хэмнэж чадсан. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 588.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулж, үүнээс зөвхөн бүрэн эрх төлөөлөгч  томилогдсоноос хойш 495.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.5 сая тонн нүүрс ачууллаа.  Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж байна. Түүнээс гадна санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд компанийн өрийн дарамтыг бууруулж, ашигтай ажиллагааг нэмэгдүүлсэн гэв.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05