Эрт илрүүлгээр сүрьеэгийн халдварын 214 тохиолдол илрүүлжээ


Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ) БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн хамтарсан төслийн хэрэгжилт, төслийн хүрээнд хийсэн ажилтай танилцах уулзалт өнөөдөр ХӨСҮТ-д болжээ. Уулзалтын үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "2015 оноос хойш хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд бид Улаанбаатар хотын хоёр дүүргийн 50,000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9,000 иргэнд эрт илрүүлгийг хийж 214 иргэн сүрьеэ өвчний халдвартайг олж илрүүлж, хяналтдаа аван эмчилгээг эхэлсэн. Төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн асуудал буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг нэвтрүүлсэн. Мөн далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна бид эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах тал дээр хамтран ажиллаж байна. Үүнээс гадна СҮСН-тэй хамтран таван удаагийн олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь хурлаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна" хэмээн төслийн үйл ажиллагаа үр дүнгийн талаар танилцуулав. Төсөл хамтран хэрэгжүүлэгч GDC consulting ХХК-ийн захирал Lee Kyechun төслийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид эрт илрүүлгийг идэвхтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг зөвлөжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 6 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05