Н.ЭНХБОЛД: Улстөрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг ч сонгогчид саналаа өгөхдөө ...


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах  эрх зүйн шинэчлэл” олон улсын форум /2023.04.11/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг нийгэм, улс төрийн намууд ярилцах хэмжээнд бэлтгэгдсэн байна гэдэг нь чухал алхам юм. Өнөөдөр энэхүү арга хэмжээнд оролцож буй улстөрийн намуудын төлөөлөл, улстөр сонирхогчид бүгд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байна. Харин бид сонгогчдоо соён гэгээрүүлэх талаар бага ярилаа. Улстөрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг ч сонгогчид саналаа өгөхдөө арай өөрөөр хандах нь бий. Үүнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч хэрэгжүүлж буй төслийнхөн анхаарч ажиллах болов уу гэж бодож байна.  Цаашдаа бид ч сонгогчдын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах мэдлэгхандлага, боловсролыг дээшлүүлэх тал дээр илүү анхаарах нь зүйтэй. Бид асуудлыг ойлгоод хуульдаа өөрчлөлт орууллаа ч эцсийн дүндээ хамгийн чухал шийдвэрлэх хүч нь сонгогчид шүү дээ. Квотыг нэмлээ ч сонгогчид санал өгөхдөө өмнөх 20 хувийнхаа хэмжээнд байвал бид л дутуу ажилласан гэж дүгнэгдэнэ. Дахиад хэлэхэд, сонгогчдодоо өнөөдрийн хэлэлцэж буй асуудлынхаа ач холбогдлыг ойлгуулах нь бидний хамгийн чухал зорилт байна гэдгийг өнөөдрийн арга хэмжээг хаахдаа онцгой анхааруулж хэлье гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05