С.ОДОНТУЯА: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны түвшингээр манайх 146 орноос 26-д орсон


ҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах  эрх зүйн шинэчлэл” олон улсын форум /2023.04.11/ Төрийн ордонд үргэлжилж байна.Олон улсын форум, Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн “Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин: Өнгөрсөн, одоо, ирээдүй” үндсэн илтгэлээр үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа илтгэлдээ, Монгол Улс жендэрийн тэгш байдалд чухал ач холбогдолтой олон улсын конвенцуудад нэгдэн орсныг дурдаад, Монгол Улс дахь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчны талаар танилцуулсан.Тэрбээр, Монгол Улс нь Жендэрийн хөгжлийн индексээр 191 улсаас 96 дугаарт, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцооны түвшингээр 146 орноос 26, эмэгтэйчүүдийн боловсролын түвшингээр 63,  эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 113 дугаар байранд байранд байгаа аж. Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 бол эмэгтэйчүүдийнх 76.47, парламент дахь хүйсийн харьцааны хувьд 82.9 хувийг эрэгтэйчүүд, 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 89.1 хувь эмэгтэйчүүд байна гэлээ.Монгол Улсын Засгийн газраас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, үе шаттай хэрэгжүүлж байгааг дэд дарга илтгэлдээ дурдсан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газарт 15 хувиас, доошгүй байх” гэж заасан ч бодит байдал дээр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна. Дунд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалттай байдаг ч шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байдаг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5-27 дугаар зүйлийн 82 заалт, 84 дэд заалт тус бүрт үнэлгээ дүгнэлт хийхэд  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үр дагавар нь хуульд заасан зорилго, зорилттой харьцуулахад “дундаас доогуур түвшинд” гарсан бөгөөд цаашид төрийн зүгээс “ихээхэн хүчин чармайлт шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан талаар танилцууллаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05