Согтуурсан үедээ хясаанаас үсрэх гэж байсан иргэнийг эсэн мэнд буулгажээ
Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Улаан богочийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 8 км-т/ 100 метрийн өндөр хадан хясаанаас 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 20:36 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид 8 км зам туулан очиход Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж 100 метрийн өндөр хадан хясаанаас үсрэх гэж байсныг 21:10 цагт эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн