Зам цэвэрлэгээний машин нийлүүлсэн компанийг АТГ- аас шалгуулна


Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг “Батсээр” ХХК худалдан авах ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. Эдгээр техникийг албан ёсоор хүлээж авахаар Хот тохижилтын газраас томилогдсон Ажлын хэсэг гурван удаа хуралдаж “Цэвэрлэгээний машинуудыг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, уг машинууд нь тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26-р зүйл заалтыг хангаагүй тул нэмэлт хэрэгсэл суурилуулан дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх үүргийг нийлүүлэгч компанид өгсөн байна. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар “Цэвэрлэгээний машины техникийн тодорхойлолтыг бүрэн хангуулахаар “Батсээр” ХХК-д хугацаатай үүрэг өгсөн. Мөн тендерт шалгарсан үйл явц хуулийн дагуу явагдсан, үгүйг, мөн худалдан авах үйл ажиллагаанд тухайн компанийн нөлөөлөл байсан, эсэхийг тодруулахаар АТГ-т хандаж шалгуулна” хэмээв. Зам цэвэрлэгээний бага оврын 28 машиныг албан ёсоор хүлээж аваагүй байсан тул үйлчилгээнд огт гаргаагүй гэдгийг албаныхан онцолж байлаа. Харин одоо ашиглаж байгаа зам цэвэрлэгээний бичил машиныг 2019 онд нэг бүрийг 142.5 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Уг машин нь авто болон явган замыг чийгшүүлэн, тоос шороо босгохгүй цэвэрлэх зориулалттай аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 6 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05