Нийслэлийн тодотголтой эмнэлгүүдийг хөл, толгой мэдэгдэхээ байжээ


Нийслэлийн тодотголтой эмнэлгүүд хөл, толгой нь мэдэгдэхээ байж эхнээсээ дарга, цэргүүдээ сольж байгаа сурагтай. Учрыг тодруулваас, том артай хэдэн дарга нар өөр хоорондоо үгссэнээс үүдэлтэй гэх. Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын түр орлон гүйцэтгэгчээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Цэнд-Аюуш гэгч иржээ. Ирсэн даруйдаа л төрийн албан хаагчдыг халж, сэлгэнэ гэж ёсзүйгүй үйлдлүүд гаргаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Түр томилогдсон хэрнээ ажлаа авсан эхний өдрөөсөө л “Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг би өөрчилнө” гэх зэргээр бүтэц, орон тоо руу нь чиглэсэн үг үйлдэл гаргаад байгаа аж. Мөн Нийслэлийн харъяа эмнэлгүүд, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудыг удаа дараа дуудаж дарамт шахалт үзүүлж эхэлсэн гэх. Энэ мэт эрүүл мэндийн салбарт албан тушаал, эрх мэдлийн “дайн” өрнөж болох уу?. Элдэв хэл ам, ёсзүйгүй үйлдэл, халаа солио, томилгоо, ар өврийн хаалга гэдэг зүйлийг аль ч салбараас тэр дундаа эрүүл мэндийн салбараас ангид байлгах ёстой. Гэтэл хурган дарга нарын хуудуутай үйлдлээр улстөрөөс ангид байх ёстой энэ салбар идээ бээрэндээ дарагдах нь.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05