УИХ-ын эрэгтэй гишүүдэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог тууштай дэмжихийг уриалав


“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдэвт Олон Улсын форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар "Эмэгтэй сайд олон ажилладаг ЗГ-тай улс оронд авлигын индекс бага байдаг. Шийдвэр гаргах түвшинд хоёр эмэгтэй ажиллахад авлигын индекс найман хувиар буурдаг гэх статистикууд байна. Тиймээс эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоог бий болгохыг зорьж байна" гэдгийг онцоллоо. Форумын ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын хувьд “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” гэсэн хандлагыг баримталж, гэр бүл, охид бүсгүйчүүдийн хүчирхийлэл, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, жендэрийн зорилтуудыг дэвшүүлж, асуудлуудыг шийдэхээр чухал зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа орон. 2030 онд хэрэгжүүлсэн байх ёстой ч цар тахлын нөхцөл байдал болон бусад олон хүчин зүйлсээс үүдэн хэрэгжилт удаашралтай байна гэж үзэж байна. Форумын нээлтийн үеэр онцолж хэлэх нэг мэдээ байна. 2023 оны зургадугаар сарын 13, 14-нд Улсын Их Хурлаас АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын Эва их сургууль, “Бан Ги Мүн” сантай  хамтран “Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ: Жендэр болон тогтвортой хөгжил” гэсэн сэдвээр олон улсын форум зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төв, Тогтвортой хөгжлийн сургуулиудын эрдэмтэн, судлаачид, БНСУ-ын судлаачид, Төв Ази-Алтай дамнасан улс орнуудын төлөөлөл өргөнөөр оролцоно гэж итгэж байна. Өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич, Ноттингемийн Их сургуулийн Дэд профессор Фернандо Касаль Бертоа тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ талаар санал солилцсон. Эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрд оролцох оролцоог идэвхжүүлэх чиглэлээр чухал арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зургадугаар сар бүхэлдээ эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх сар болно хэмээн итгэж байна. Тухайн сард Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын хурал, зөвлөгөөн зохион байгуулна. Жендэрийн талаарх статистикийг харахад эмэгтэйчүүдэд тулгамдаж буй нэг томоохон асуудал нь өнөөдрийн форумын гол сэдэв болох шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн идэвх, оролцооны асуудал юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Улс төрийн оролцооны талаарх хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 146 улсаас 113 дугаарт орсон байна. Мэдээж хэрэг, энэ бол сайн үзүүлэлт биш. 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаарх статистик, тоо баримтаас харахад  дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх дундаж хувь 26.5 байгаа бол Ази тивд 21.2 хувь байна. Харин манай улсад 17 хувь байгаа нь бид энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог хангах механизмыг бүрдүүлэхээс гадна нийгмийн идэвх оролцоо, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна. УИХ-ын даргын хувьд Улс төрийн намуудын эрэгтэй удирдлага, Нийгэмдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжиж ажиллахыг уриалж байна" гэлээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 7 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05