БНСУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдийг албадан гаргах эрчимт ажиллагаа ирэх 7 дугаар сарын 2 хүртэл дахин сунгагдлаа.
Өнгөрсөн жил тус оронд хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн тоо анх удаа 400.000 давсан тохиолдол гарсанаар эдгээр иргэдийг албадан гаргах эрчимт ажиллагаа энэ оноос эхлэн хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн тоо нэмэгдсэнээр хууль бус гэмт хэргүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор энэхүү тоог эрчимтэй багасгах ажиллагаа хэрэгжүүлж байна хэмээн тус орны Хуульзүйн Яам болон Цагдаагийн Ерөнхий Газраас мэдэгдлээ.