Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.
Халхгол суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Салхи ихтэй байгаа учраас богино хугацаанд өргөн талбайг хамраад байна. Гал түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хангалт үйлчилгээг тарааж байгаа.
Гал түймэрт өртсөн талбайг тогтоох боломжгүй, утаажилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдма байна. Энэ хүрээнд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 160 хүний бүрэлдэхүүнтэй баг 20 нэгж, техниктэй ажиллаж байна. Эхний ажлын хэсэг нөхцөл байдлаа үнэлж, нэмэлт хүч авах шаардлагатай эсэхээ мэдээлнэ. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгаас нэмэлт хүч гарсан. Голомтод байгаа айл, малыг нүүлгэн шилжүүлж байгаа. Цагдаагийн байгуулагаас
санамсаргүй гал түймэр тавьсан иргэнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүхийн шийдвэрээр тогтооно”.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 8-нд гарсан түймэр Дорнод аймгийн Матад, Халхгол сумыг хамарч нөхцөл байдал хүнд байна. Түймрийн голомтод 72 алба хаагч, нутгийн иргэд ажиллаж байгаа ч хүч хүрэхгүй түймрийн аюулаас мал, иргэдээ хамгаалахад хүрээд байгаа аж.
Тэгвэл ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг //МИ-171/-ээр нисчээ. Үндэсний аврах баг Дорнод аймаг дээр сумалгаа хийж аваад түймрийн голомт руу очино.