Орхон аймгийн төвд гэмт хэрэг хамгийн их буюу 200 тохиолдол бүртгэгдсэн байна


Цагдаагийн байгууллагаас 2023 оны эхний гурван сард гарсан гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа. Үүнээс орон нутагт бүртгэгдсэн тоон мэдээллийг онцлон хүргэж байна. Он гарсаар Орхон аймгийн төвд гэмт хэрэг хамгийн их буюу 200 тохиолдол бүртгэгдсэн бол 168 гэмт хэргээр Дархан-Уул аймаг удаалж байна. Орхон аймгийн төвд өнгөрсөн жил 269 гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэж, 21 аймгаа мөн тэргүүлж байжээ.Тэгвэл энэ он гараад Говь-Алтай аймагт 12 гэмт хэрэг бүртгэгдсэн нь хамгийн бага тохиолдол байгаа юм. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг Дархан-Уул аймагт хамгийн их буюу 61 байгаа бол Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 10 тохиолдол бүртгэгджээ. Энэ оны эхний гурван сарыг өнгөрсөн оны гурван сартай харьцуулахад улсын дүнгээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 425-аар буурч, 1,133 бүртгэгдсэн байна. Харин галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг Баян-Өлгий аймагт дөрөв байгаа нь бусад аймгаасаа хамгийн өндөр нь байх аж.
  • Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг Булганд 30
  • Хүүхэд оролцсон гэмт хэрэгт Орхонд 11
  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг Хөвсгөлд 19 бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлтэй байв.
 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… Өчигдөр
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 4 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05