Covid-19-өөс өмнөх үеийн орлогодоо хүрээгүй 3 салбар: УУЛ УУРХАЙ, ТЭЭВЭР, БАРИЛГА


Улсын Их Хурал дахь Монгол ардын нам МАН-ын бүлгээс өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийлээ.Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР: -2022 онд Монгол Улсын эдийн засаг 4,8 хувиар өслөө. Цар тахлын хугацаанд өсөлт бага буюу хасах байсан. Энэ бүгдээс авч үзвэл цар тахлаас өмнөх буюу 2019 оноос өмнөх үетэй харьцуулахад 1,7 хувь өссөн байна.Он гарснаас хойш эхний гурван сарын хугацаанд урд хөршийн эдийн засгийн өсөлт сайн үзүүлэлттэй байгаа нь Монгол Улсын эдийн засаг 2023 онд дор хаяж зургаан хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна.Тиймээс хөрөнгө оруулалт хийх орчныг сайжруулах, бодлогоор дэмжих нь чухал. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ойрын хугацаанд батлах шаардлагатай талаар олон гишүүд санал хэллээ. Тус хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой иргэдийн саналыг энэ долоо хоногт авч эхэлнэ.Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах ажлыг нэмэгдүүлнэ. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр зэргийг биржээр зарна. Ингэж чадвал Монголд орж ирэх орлого нэмэгдэж, ил тод байх боломж бүрдэх юм.Гуравдугаарт, төсвийн тодотголтой холбоотой асуудлыг олон гишүүн хэлж байна. Өнөөгийн хууль, эрхзүйн орчинд төсвийн орлого нэмэгдэхэд өснө гэсэн зүйл байхгүй. Зөвхөн орлого буурах үед зарлагыг танах зорилгоор төсвийн тодотгол хийх зохицуулалт үйчлээд явж байгаа. Өнгөрсөн онд өрхийн орлого 0,7 функт, малчдын орлого 17 хувиар буурсан. Тиймээс Засгийн газраас малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа. Одоогоор эцсийн дүн хараахан гараагүй ч ноолуур, махны экспорт өссөн. Covid-19-өөс өмнөх үеийн орлогодоо хүрээгүй одоогоор гурван салбар байна гэв. Тодруулбал, уул уурхай, тээвэр, барилга. Тэгэхээр эдгээр салбарт онцгой анхаарах шаардлага үүсч байна гэсэн юм.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05