ОНЦЛОХ ЭШЛЭЛ: Shilen.gov.mn-ээр сонин юу байна?


Засгийн газрын Шилэн ажиллагааны дагуу Shilen.gov.mn-д иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой мэдээллийг байршуулж байгаа. Нөгөө талаараа үнэн зөв мэдээлэлгүйгээр иргэд төр засагт хяналт тавьж, төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж хязгаарлагдмал тул хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах үүднээс энэ бүх мэдээллийг ил болгож байгаа талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал онцлоод байна. Ингээд өнөөдрийн мэдээллийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 
  1. Shilen.gov.mn-д өнөөдрөөс мэдээллийг өнгөөр нь ялгаж байна. Үнэлэлт дүгнэлт өгөөд явж байгаа гэсэн үг.
  2. Шилэн ажиллагааны зорилго бол мэдээллийг ил тод болгоход зориулж байгаа. Асуудалд сургаар хардаж ханддаг биш, харж бодитойгоор ханддаг болох учиртай.
  3. Мэдээлэл дээр үндэслээд шүгэл үлээх, хариуцлагагүй албан хаагчдыг ажлаас чөлөөлөх ажлууд явагдана.
  4. Shilen.gov.mn-д байршсан мэдээллээр дамжуулж томоохон бүлэглэлүүдийн ашиг сонирхол хөндөгдөж байна. Үүнд хаа хаанаа сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
  5. Шилэн ажиллагааны анхаарлыг өөр тийш чиглүүлэх оролдлогууд хийгдэж мэднэ. Авлигатай тэмцэж байгаа энэ ажлаасаа Монгол Улсын Засгийн газар, болон миний бие ухрахгүй.
  6. Тусгай хамгаалалттай газрууд дээр бусад тусгай хамгаалалттай газрууд нэмэгдээд явж байгаа.
  7. Өнөөдрийн байдлаар 120-130 орчим ТӨХК байгаагаас 71 компани ТУЗ-ийн гишүүдээ ил тод болгож байна.
  8. Мэдээллийн үнэн зөв бодит эсэхэд яам үнэлэлт дүгнэлт өгөх нь зохимжгүй. Мэдээлэл өгч байгаа байгууллага, хариуцагч л үүнд анхаарна.
  9. Цаашдаа улс оронд авлигын индекс энэхүү шилэн ажиллагаагаар дамжиж буурна гэж харж байна.
  10. Өнөөдөр gov.mn-д ХАА-г дэмжих сангаас 52.4 тэрбумын зээл аваад төлөөгүй 6092 зээлдэгчийг ил болголоо.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05