ХХААХҮЯ-ны сангуудаас зээл авсан ч эргэн төлдөггүй “Арованна” ХХК-ийн ард хэн байгаа вэ?


Shilen.gov.mn-д Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 6,092 ААН, ТББ, иргэний эргэн төлөгдөөгүй 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршууллаа. Энэ нь үе, үеийн сайд нарын олгосон зээл юм. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн мэдээллийг ил болгосон юм.Хөдөө аж ахуйг дэмжих сангаас “Арованна” ХХК хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй байна.Эл компанийн тухайд Б.Батзоригийг ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байхад “Мал хамгаалах сан”-аар дамжуулан ОХУ-аас хямд тэжээл оруулж ирэхээр 40 тэрбум төгрөг 27 компанид тараасан асуудалд нэр холбогдсон байдаг. Товчхондоо, дээрх мөнгөнөөс илүү гарсан 30 тэрбумаас  “Милл хаус” (2.0), “Од групп” (3.0), “Арованна” (5.0), “ЧТМО” (2.0), “Чансаа Ханхөхий холдинг” (3.0), “Хөвсгөл Алтандуулга” (5.0), “Жи Өү Ти Ти” (2.0) компаниудын авсан зээл нийлээд 17 тэрбум төгрөг болжээ. Эдгээр долоон компани авсан мөнгөнийхөө 60 хувиас бага дүнтэй тэжээл оруулж ирснийг гаалийн (2017.12.01-2018.07.31 хооронд) импортын мэдээнээс харж болно.“Арованна” компанитай холбоотой хайлтыг хийвээс 2009 онд байгуулагдсан. 2014 оноос Дүгэржавын Ганзориг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн гэдэг мэдээлэл байна.Мөн тус компани нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, бизнесийн зөвлөгөө, гадаад худалдаа, аялал жуулчлал, бууз баншны үйлдвэрлэл, малын нэмэлт тэжээлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.  Д.Ганзоригийн хувьд Арованнатай ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг Алимантөгс буян, Намрын буудай зэрэг компаниудтай. Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр Д.Ганзориг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн аавын талынх нь ойрын хамаатан гэх.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05