МИАТ:АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ


No photo description available.
Ажлын байрны нэр: Инженер
Ажлын байрны зорилго: Агаарын тээврийн үйлчилгээний стандартыг өндөр хэмжээнд хангаж, үйлчлүүлэгчдээ аюулгүй, найдвартай, тав тухтай үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өдөр тутмын үйл ажиллагаандаа МУ-ын хууль тогтоомж, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах бөгөөд агаарын хөлгийн инженерингийн болон техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, техникийн бэлэн байдлыг хангах зорилготой.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын бичиг баримтууд, заавар журам судлах, боловсруулах
• Агаарын хөлгийн болон эд ангийн техник үйлчилгээний төлөвлөлт, хяналтыг гүйцэтгэх,
• Сэлбэг материал, багаж тоног төхөөрөмжийн судалгаа хийх, ханган нийлүүлэх ажлыг гүйцэтгэх,
• Агаарын хөлгийн бүх төрлийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэхэд оролцох
• Шаардлага гарсан үед ангарын барилга байгууламж, газрын үйлчилгээний автомашин механизм, тоног төхөөрөмжүүд дээр ажиллах, шаардлагатай ажлын байран дээр шилжиж ажиллах
• Шаардлагатай үед агаарын хөлгийн шугамын болон хүнд хэлбэрийн техник үйлчилгээнд оролцож, туслах
• Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх
• Компанийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах, аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг цаг алдалгүй холбогдох албан тушаалтанд мэдээллэх
• Компанийн мэдээллийг технологийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, нууцлалыг хадгалах
Ажлын нөхцөл:
• Хүнд, хортой нөхцөл
Тавигдах шаардлага:
• Дээд боловсролтой
• Техникийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
• AMEL үнэмлэхтэй бол давуу тал болно
• Агаарын хөлгийн болон эд ангийн сургалтанд суусан бол давуу тал болно
Ур чадвар:
• Агаарын хөлгийн системийн мэдлэгтэй
• Англи хэлний TOEIC-ийн Level 4 түвшнээс дээш бол давуу тал болно
(сонсох-150, унших-190, ярих-80 оноо)
• Компьютерийн мэдлэгтэй байх
• Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
• Багаар ажиллах, шинийг санаачлах чадвартай байх
• Асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай байх
• Хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Цээж зураг - 3 хувь
www.miat.com цахим хаягнаас анкет татаж, үнэн зөв бөглөх
• Боловсролын болон мэргэжлийн үнэмлэх, сертификат, дипломуудын хуулбар
• Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, уг ажлын байранд орохыг хүссэн гараар бичсэн өргөдөл, CV
• Гэмт хэрэгт холбогдолгүй болох лавлагаа
• TOEIC онооны хуулбар /Байгаа бол/
Холбоо барих, материал хүлээн авах газар:
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, "МИАТ" ТӨХК-ийн төв байр, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс
Утас: +976 7004 9958
Цахим шуудан: HR@miat.com
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд 08:00 – 16:00 цагийн хооронд материал хүлээн авна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХУВИЙН ХЭВШЛИЙН ХЭМНЭЛТ, БҮТЭЭМЖИЙН САЙН ТУ… 2025/03/25
​ ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ… 2025/03/24
Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ 2025/03/19
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хо… 2025/03/17
​ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Э… 2025/03/12
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ “ОЮУ-ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН… 2025/03/11
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД… 2025/02/27
З.ТӨМӨРТӨМӨӨ: “ТАВАНТОЛГОЙН ТҮЛШ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ӨНГӨРСНӨӨ ҮГҮЙСГЭХЭЭ… 2025/02/26
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАНЫХАНД ТӨРИЙН ҮЙЛ… 2025/02/25
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЖИЛД НЭГ САЯ ТОНН ГАН БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ХХААХҮЯ-НЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙГ ЭРЧИМЖҮҮЛ… 2025/02/24
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН ТӨСЛҮҮДИЙГ ЭРЭМБЭЛЖ, ЭРЧИМ… 2025/02/21
ТӨРИЙН ДОЛООН БАЙГУУЛЛАГА ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН 27 ЖУРМЫГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН… 2025/02/18
​ Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулал… 2025/02/18
ГАДААДЫН ИРГЭДЭД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР АЛБАН ТУШААЛТАНД ХА… 2025/02/17
ЗАЙСАНГИЙН ШИНЭ ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД НЭЭНЭ 2025/02/14
ХОНИНЫ УУЦ, ҮХРИЙН ӨВЧҮҮ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЛЭЭ 2025/02/13
ДАЙВАР АЧААНД НУУСАН ХАР ТАМХИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХЭРГИЙ… 2025/02/11
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05