ГУАНЖОУ ХОТЫН НИСЛЭГ ЦУЦАЛСАН ТУХАЙ
2022 оны 10-р сарын 24-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн ОМ235 нислэгээс COVID-19 ийн халдвартай зорчигчийн тоо нь тогтоосон хувь хэмжээнээс хэтэрсэн учир БНХАУ-ын Иргэний Нисэхийн Байгууллагаас гаргасан дүрмийн дагуу 2022 оны 11-р сарын 14, 21-ний өдрийн Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар нислэг цуцлагдлаа.
Дээрхи өдрүүдийн нислэгт тийз худалдан авсан зорчигчдыг дараагийн буюу 12-р сарын нислэгт шилжүүлж байгаа тул нислэгийн тийз худалдан авсан газартаа эргэж холбогдоно уу .
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК