МИАТ-ТӨХК ITM 2022 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо
ITM 2022 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 23 дахь жилдээ 2022 оны 10-р сарын 28-наас 30-ны өдрүүдэд “Шинэ сэргэлт – Аялал жуулчлал” уриан дор зохион байгуулагдав.
Тус үзэсгэлэнд МИАТ ТӨХК Cash&Miles - Loyalty хөтөлбөрийн ач холбогдол, үр өгөөж, хөнгөлөлттэй үнээр тийз захиалах боломжууд, өвлийн нислэгийн цагийн хуваарийн мэдээлэл, урамшуулалт хөтөлбөрүүдийг танилцуулсан ба нислэгийн цагийн хуваарь, тарифын талаар сургалт, семинарыг зохион байгууллаа.