МИАТ ТӨХК БНСУ-ЫН КАНВОН МУЖИЙН ЯНЬЯН ОУНБ-РУУ ЗАХИАЛГАТ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ-ын чиглэлд үйлдэх анхны захиалгат нислэг 2022 оны 10-р сарын 24-ны өдөр 11:53 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрлөө.
БНСУ-ын Засгийн газар багаар аялах Монгол иргэдийг Яньян ОУНБ-р дамжуулан визгүй нэвтрүүлэх журам баталсны дагуу МИАТ ТӨХК 2022 оны 11-р сарын 19-нөөс 2023 оны 5-р сарын 31-ний өдрийг хүртэл БЯМБА гараг бүр Яньян ОУНБ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.