МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын “Аялал жуулчлалын элч” Хакухо М.Даваажаргалтай Япон улсын зах зээлд хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.
МИАТ ТӨХК Токио хотын чиглэлд өвлийн цагийн хуваарийн дагуу долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад шууд нислэг үйлдэх бөгөөд нислэгийн тийзийг StorePay аппликейшн ашиглан хуваан төлөх боломжтой юм.