Нөөцийн махыг борлуулах өргөтгөсөн худалдаа өнөөдөр эхэллээ
Нийслэлийн хүн амд нөөцийн махыг хүртээмжтэй хүргэх зорилгоор өнөөдрөөс /2023.04.08/ 21 байршилд өргөтгөсөн худалдааг эхлүүлээд байна. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, 1 кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулна. Үнийн хувьд бусад зах, худалдааны төвөөс 20-25 хувиар хямд байх юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа маргааш өдөр ч үргэлжлэн гарна.
Мөн өргөтгөсөн худалдаанд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана.